Тохиолдол - 1

Архаг хууч өвчингүй 23 настай эмэгтэй 6 сарын өмнө артерийн даралт ихсэх өвчин оношлогдсон. Түүнд эхлээд гидрохлоротиазид, дараа нь нэмээд лизиноприл, сүүлд нь калцийн суваг хориглогч нэмсэн боловч АД сайн буухгүй байв. Тэрээр эмүүдийг таслалгүй, хугацаанд нь уусан гэнэ. Үзлэгээр 2 гарт АД 165/105 мм.МУБ, доод мөчид том манжатаар үзэхэд АД 168/105 мм.МУБ, ЗЦТ 60 удаа/мин байв. Чагнахад зүрхний 4-р авиа сонсогдох боловч шуугиангүй. Хэвлийн дунд хэсгээр судасны лугшилтын зөөлөн чимээ сонсогдоно. Мөчдийн судасны лугшилт хоёр талдаа ижил тэмтрэгдэнэ. Арьсны нөсөөжилт, үсэрхэг шинж (гирсутизм) байхгүй, бэлэг эрхтэн хэвийн, таргалалтын гаж өөрчлөлт байхгүй.  Шинжилгээнд натри 140, кали 4.0, HCO3 22, шээг 15, мөн креатинин 1,5 байв.

Дараахаас аль нь АД ихсээд буухгүй байх шалтгаан бэ?

Дараах АД бууруулах эмнүүдээс аль нь доорх өөрчлөлтийн шалтгаан болох вэ?