Зөв хариулт D. Ангиотензин хувиргагч ферментийн хориглогч
75 настай эрэгтэй ЯТТ-т хэдхэн цагийн өмнөөс хэл нилэнхүйдээ хавдаж эхэлсэн гэх зовиуртай ирсэн. Түүнд харшлын өгүүлэмж байхгүй. АД бууруулахаар сүүлийн 3 жилийн турш 25 мг каптоприл-г өдөрт 2 удаа уудаг байсан. Бодит үзлэгээр өвчтний хэл нь хавдсан байсан тул сайн ярьж чадахгүй байсан. Түүний хэл томорч, хавдаж, бамбайсан байсан (Зураг А В) ба шүлсний ялгаралт ихэсч, хамраараа амьсгалж байв. Өвчтөнд хөнгөн зэргийн тахипноэ илэрсэн ч гипоксеми, амьсгал шуухитнаж хэржигнэх шинжүүд байхгүй. Ангиоэдема ононшлогдсон ба эпинефрин, антигистамин, кортикостероид эмчилгээ хийхэд 3 цагийн дотор зовиурууд арилсан. Шинжилгээнд сийвэнгийн tryptase, C1q, C3, болон С4 хэвийн хэмжээнд байсан. Ангиотензин хувиргагч ферментийн хориглогчийн шалтгаант ангиоэдема үүссэн гэж үзсэн.
Эх сурвалж: NEJM Image challenge
