Зөв хариулт D

Энэ залуу өвчтөнд анхдагч артерийн гипертензи байх боломж бага. Фибромускуляр дисплазийн шалтгаантай бөөрний артерийн нарийслаас хэвлийн судасны лугшилтын чимээ үүсэж болох ба үүнээс хоёрдогчоор артерийн даралт ихсэж болно. Фибромускуляр дисплазигаар голдуу (85-90%) залуу эмэгтэйчүүд өвдөнө Энэ өвчний шалтгаан тодорхойгүй ч бөөрний артерийн нарийслаар артерийн даралт ихсэж илэрдэг. Бөөрний ангиографигаар бүрэн оношлох ч дуплекс хэт авиан шинжилгээ, СТ ангиографи, MRI ангиографигаар оношлож боломжтой. Фибромускуляр дисплазитай төстэй шалтгаануудад атеросклероз, васкулит зэрэг багтана. Тухайн өвчтөнд Кушингийн хам шинж (таргалалтын гаж өөрчлөлт, экхимоз, гирсутизм), бөөрний дээд булчирхайн төрөлхийн гиперплази гиперплази (бэлгийн дааврын өөрчлөлт), гол судасны коарктаци (артерийн даралт хөлд бага байх) гэхээр өөрчлөлтүүд байхгүй. Мөн анхдагч гиперальдостеронизмоос үүсэх гипокалиеми болон солилцооны алкалозын шинжүүд байхгүй.