Бидний тухай
Бидний түүх
"Монголын Даралт Ихсэлтийн нийгэмлэг" нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага нэрээр анх 2018 оны 10 сарын 25-ний өдөр байгуулагдсан.
Тухайн үеэс өдийг хүртэл Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, эмч болон эмнэлгийн ажилчдад Артерийн Гипертензийн талаар мэдлэг мэдээлэл түгээж, сургалт, судалгааг тогтмол үр бүтээлтэй явуулж байна. Эдгээрээс дурдвал 2019 онд Оном сан болон МДИН хамтран “Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж урилгаар Олон улсын Гипертензийн нийгэмлэг, Ази номхон далайн гипертензийн холбоо, Америкийн зүрхний холбоо, Америкийн харвалтын нийгэмлэг, Эрүүл зүрх Эрүүл хот олон улсын хөтөлбөрийн зочид хүрэлцэн ирж оролцож эмч мэрэгжилтэнүүдэд үнэгүй зөвлөгөө мэдээллийг хүргэсэн. Мөн байгууллагдсан цагаас Оном сангийн санаачлан хэрэгжүүлсэн Эрүүл зүрх Эрүүл хот хөтөлбөрт хамтран оролцож, нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эм зүйчдийг сургасан. Үндэсний хэмжээнд цахимаар 21 аймгийн эмч мэргэжилтэнд уг сургалтыг хүргэжээ.
